БНХАУ 73 медальтайгаар тэргүүлж байна
Лондоны зуны олимпийн XXX наадамд өнөөдрийг хүртэл медалийн тоо болон чанараар БНХАУ-ын баг тамирчид тэргүүлсэн хэвээр байна. Тус улс 34 алт, 21 мөнгө, 18 хүрэл нийт 73 медальтайгаар олимпийн наадмыг тэргүүлж байна. Харин удаахь байрт АНУ-70, Англи 48, БНСУ-23 жагсчээ. Харин манай улсын хувьд одоогоор 49 дүгээрт бичигджээ. Боксын 52 км-ын жинд тулалдсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт нэгэнт медалийн болзол хангаад байгаа.Тиймээс манай улс энэ байрнаас урагшлах нь дамжиггүй. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ