Осол гэмтлийн 54 дуудлага иржээ

img

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн тусгай дугаарын утсанд өчигдөр өдрийн 09.00 цагаас өнөөдрийн 09.00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 374 удаа холбогджээ. Үүнээс объектын гал түймрийн нэг, зөрчлийн хоёр, эрэн хайх, аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн байна. Мөн 102 дугаарт гэмт хэрэг, зөрчлийн 872 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 33, илрээгүй гурван хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Харин 103 тоот утсанд яаралтай тусламжийн талаарх 2570 мэдээ мэдээллийг хүлээн авснаас бодит 479 дуудлаганд очиж үйлчилжээ. Үүнээс төрөхийн 54 oсол, гэмтэл 59 дуудлага ирсэн байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ