Байнгын хороодын дарга нарыг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сая УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг тус байнгын хорооны даргаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг ч 100 хувийн нэгдсэн саналтай дэмжин баталлаа.
Одоогоор УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргаар А.Бакей, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороог Г.Баярсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороог Ц.Цолмон, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороог, Г.Баярсайхан, Төсвийн Байнгын хороог Ц.Даваасүрэн, Эдийн засгийн Байнгын хороог Б.Гарамгайбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороог З.Баянсэлэнгэ, Хууль зүйн Байнгын хороог Ш.Түвдэндорж нар тус тус ахлахаар болж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ