Аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар хуралдаж байна

img

Увс аймгийн Улаангом хотод өнөөдөр “Сумын түвшин дэх эрүүл мэндийн анхан тусламж, үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний тусламжийг Эрүүл мэндийн анхан шатны тусламжтай интеграцчилах нь” сэдэвт хурал нээлтээ хийлээ. Энэхүү хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн ажилтнууд оролцож байна. Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран хөдөө орон нутгийн хүн амын эрүүл мэнд, амьдралын баталгааг хангахад нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийг хэрэгжилттэй аймгийн эрүүл мэндийн газрын дарга нар танилцах, сумын түвшинд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ сайжруулах, халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламжтай интеграцчилах сэдвээр харилцан туршлага солилцох нь энэхүү хурлын үндсэн зорилго юм. Хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд оролцогсод Увс аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцах туршлага солилцоно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ