Оюутны виза картын захиалга 25-наас эхэлнэ
Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхэлнэ гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ.
Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлдэг байсан бол энэ жил тоог нь нэмэхээр МОХ-ноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа аж. Хэрэв тэдний тавьсан саналыг хүлээн авбал 113 мянган оюутан автобусанд хөнгөлөлттэй зорчих эрхтэй болох юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ