Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүллээ

img

Эвслийн Засгийн  газрын төлөөллүүд  Монгол Улсын Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томилуулах тухай саналаа дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор өргөн мэдүүллээ.

УИХ-ын энэ удаагийн сонгуульд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй хамтраад эвслийн Засгийн газар байгуулахаар урьдчилсан гэрээ байгуулсан.  Гэрээнд “Ерөнхий сайдад Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь намууд дэмжинэ” гэж заасан байсан. Энэ нь намуудтай зөвшилцсөн гэсэн үг. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өргөн барихдаа шат, шатны байгууллагынхаа хүрээнд хэлэлцэж ярьсан гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ үеэр хэллээ. Ерөнхийлөгчийн хувьд ажлын тав хоногт багтаан хариуг өгөх ёстой” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Ерөнхий сайдын асуудлыг хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ” гэдгээ энэ үеэр онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Er ni 11 hun uls turiin tovchoo geed uls udirdaad bolood baisan sh dee 40 uud hun sanaa negdeed yavahad yagaad Mongol ulsiin tuluu zutgej bolohgui gej
2012-08-09