Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2012-08-08
С.Батцэцэг ялж, Д.Отгонцэцэг тэмцээнээ өндөрлөв
Дэлхийн аварга С.Батцэцэг эхний барилдаанд Төв Африкийн БНУ-ын бөх, энэхүү олимпийн наадмын хамгийн урт нэртэй тамирчдын нэг Сильвие Датти-Нгонга Тара-Агоуэтэг эхний үед 4:0, дараагийн үеийн 01:23-д цэвэр яллаа. Д.Отгонцэцэг маань хоёрдахь барилдаанаа түүнтэй зэрэгцэн хийж байна. Эхний үед манай бөхийн мэхийг дэвжээний шүүгч андууран нөгөө талд хоёр оноо заасан боловч манай дасгалжуулагч нар эсэргүүцсэнээр шүүгчид оноог нягтлан манай бөхөд 1 оноо өгч, хожлоо. Удаах үед эхлээд 1 оноо авсан ч 30 секунд үлдэх үед польш бөх тэнцүүлэв. Цагийн төгсгөлд өөрөө оноо авахуйц байдлаас оноо бэлэглэн 1:2-оор дийлдлээ. Сүүлчийн үед учраа нь эхний оноо авч манай бөхийг эрсдэл хийхээс аргагүй байдалд оруулав. Харамсалтай нь шийдсэн мэхээ дутуу хйиснээс цэвэр ялагдлаа. Польшийн бөх цаашид Азербайжаны бөх, дэлхийн аварга Мария Стадникт ялагдсанаар Д.Отгонцэцэг маань үзэгчдийн суудалд шилжлээ. Тэрээр Лондон-2012 олимпийн наадамд жиндээ есдүгээр байрт шалгарч байна. Олон улсын бөхийн холбооны (FILA) дүрэм ёсоор жин бүрийн эхний 10 бөхийг шагналт байрт шалгаруулж, багийн дүн гаргадаг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ