
Улаанбаатар хот байгуулагдсаны 372 жилийн ой, Нийслэлийн бүртгэлийн газар байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр иргэний андгай өргөх ёслолыг уламжлал болон зохиодог.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр болон ард олонд хийж бүтээсэн зүйлсээр танигдсан манай хүндэт ахмад үеийнхэн, шинэ үеийн Монгол Улсын иргэдэд иргэний үнэмлэх гардуулав.
16 настай шинэхэн иргэд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангарагласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ