С.Батцэцэг мөнгөн медалийн төлөө К.Ичотой барилдана
Эмэгтэй чөлөөт бөх 63 кг. Эхний тойрогтоо хийлж, хоёрын даваанд Төв Африкийн гуншин багатай бөхийг цэвэр, улмаар Латвийн хүч түрэн гарч ирж буй залуу бөх, Европийн аварга Анастасия Григорьеваг 5:0, 5:4 оноогоор ялсан 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг хагас шигшээ барилдаанд Японы домогт бөх, олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга, амьдралдаа хоёрхон удаа ялагдсан Каори Ичотой барилдахаар боллоо. Энэ барилдаан цаашдын медалийн өнгийг шийдвэрлэнэ, хожвол олимпийн аваргын төлөө, хожигдвол хүрэл медалтийн төлөө өрсөлдөх юм.
Хагас шигшээ барилдаан Лондоны цагаар 15:24-д (Улаанбаатарын 22:24) эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ