С.Батцэцэг Японы алдарт бөхөд хожигдлоо
Эмэгтэй бөхчүүдийн 63 кг-ийн хагас шигшээ барилдаан өндөрлөлөө. 2010 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг энэ шатанд олимпийн хошой, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдаж, эхний үед гурван удаа хөлд ороход нь хамгааллаа.
Алдарт бөх баргийн хүнтэй ингэж барилддаггүй. Харин үе дуусахаас 10 секундын өмнө гадна гишгэж оноо алдсан юм.
Хоёрдугаар үед 0:4 оноогоор хожигдон хүрэл медалийн төлөө өрсөлдөх болж байна. Одоо манай бөх Японы Ичод өмнөх барилдаануудад ялагдсан Канадын Мартин Дугренье, Шведийн Х.Йоханссон нарын хэн хожсонтой нь хүрэл медалийн төлөө 18:15 цагийн үед барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ