“Oil&Gas 2011” газрын тосны олон улсын чуулга уулзалт болно

img

Өнгөрсөн зун манай улс шатахууны хомсдолд орж том, багагүй сандарцгааж нэг литр шатахууныг 5000 төгрөгөөр худалдан авч шатахууны хомсдолд орж байсан үе саяхан.

Шатахууны хангамж нь орос улсаас 90% хамааралтай, гадаадаас бүрэн хараат манай улс энэ асуудлаас хэрхэн гарах гарцын талаар ярилцах, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах нэгэн томоохон хурал зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

1950-иад онд Зvvнбаянгаас багагvй хэмжээний нефть олборлож байсан манай улс одоо өмнөд хөрш рүү газрын тосоо зөөхөөс цааш хэтрэхгүй байгаа. Газрын тосны үйлдвэр барих тухай яриа, хэлэлцээр хийж байгаа энэ цаг үед “Oil & Gas 2011” олон улсын хурлыг Эрдэс Баялаг Уул Уурхайн Бирж, Газрын тосны газар хамтран энэ оны 12-р сарын 1-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах нь. Тус хуралд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг германы FerroStaal, оросын East Siberian Gas Petrochemical Company, Казакстаны Казэнержи, Арабын Emirates NBD, хөрөнгө оруулалтын JP morgan, HSBC, Morgan Stanley, Macquarie банкууд,  гадаадын 10 гаруй орны төлөөлөгчид, дотоодын 100 гаруй компаниуд болон төрийн байгууллагууд оролцоно.

Монголын газрын тосны хайгуул, олборлолт, нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдийг хөрөнгө оруулагчидад танилцуулах, Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Монголын газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдэд татан оролцуулах, сурталчилах зэрэг олон зорилгыг нэг дор гүйцэлдүүлэх эрхэм зорилготой тус хуралд оролцогчдыг 70116009 утсаар болон www.oilandgas.mn цахим хуудсаар бүртгэж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gadaaduud gehees iluu dotoodoos bolomjoo haigaachee. gadaadiin luivarchid l irne bizdee
2011-12-01
Orosuud tsaashaa zail!!!!
2011-10-28
oligas buyu oligarhuudiin erh ashgiig hamgaalah hural gej oilgoson
2011-10-26