Барьцаалагдсан “Жаст”-ынхан

img

Олон Овоотын лицензийг  анх 1997 онд олгогдохдоо 219 А дугаартай байснаа 2009 онд 15273 А дугаартай болж өөрчлөгдсөн. Энэхүү лицензийн туулсан зовлон тун их. Ёстой л ашиглалтын лицензийг яаж ашиглаж, өмчилж, барьцаалж, барьцаанаас чөлөөлж болдгийг үзүүлэх шиг болсон байгаа юм. Эхлээд ХОТШ банкны мэдэлд шилжээд, ердөө ганцхан сарын дараа “Бор хайрхан уул” ХХК авчээ. Жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2001 оноос эхлэн Олон овоотын хувь заяа “Монгол газар” ХХК-ийн Ц.Мянганбаяртай холбогджээ. Эхэндээ бол сайхан байжээ. Машин техник тачигнаад, алтаа олборлоод, Монголын хамгийн анхны,  үндэсний  хөрөнгө оруулалттай баяжуулах үйлдвэрээ барьж, байгальд хор нөлөөгүй уусган баяжуулах технологийг нэвтрүүлэн бүтээн байгуулалт гэгчийг жинхэнэ утгаар нь өрнүүлж байв. Гэвч бизнес эрхлэхэд бэрхшээл мундах биш. Ямартай ч ноён Ц.Мянганбаяр Олон овоотын ордын лицензүүдийг “Анод” банкны барьцаанд тавьжээ. Энэ бол бизнест байдаг л үзэгдэл. Тиймээс ч Ц.Мянганбаяр ”Олон овоот”-той адилхан орд манай компанид арав хориороо байгаа. Тэгэхээр тийм нэг ордыг зарах асуудал бол бидний хувьд тийм эмзэг сэдэв биш. Шударга наймаа хийсэн эсэхийг цаг хугацаа харуулах байх л даа. Бизнест бол нэг ордыг үйлдвэртэй нь зарах, эсвэл худалдаж авах, дахиад хөрөнгө оруулалт хийх энэ тэр жирийн л нэг явдал суудал шүү дээ. Шүүх, цагдаа, прокурор шалгах ёстой бүх газрууд нь нэг бүрчлэн шалгасан. Ямар ч байсан хүмүүсийг хохироогоогүй юм байна гэдгийг шалгалтаар бол тогтоосон. Тэгэхээр банкны дампууралд манай компанийг буруутай юм шиг ойлгох нь өнгөцхөн, гэнэн ч гэж хэлж болох ойлголт байх” хэмээн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг. Одоо Ц.Мянганбаярыг лицензээ барьцаалж авсан зээлээрээ юу хийсэн бэ гэж асуух нь утгагүй. Харин “Жаст”-ынхан яагаад өрөө нэхэж байгаад “Монгол газар” ХХК-ийнхны тавьсан өрийг аргагүйн эрхэнд хүлээн авч, улмаар зарим улстөрчийн дургүйг хүргэх болов гэдэг нь сонин. Мөн Олон овоотын ордын хувь заяа цаашид хэрхэх талаар хариуцлагатай албаны зарим хүнээс тодрууллаа. “ЖАСТ ГРУПП” БОЛОН “ОЛОН ОВООТ ГОУЛД” ХХК-ИЙН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ Б.БАТЗАЯА: “ГОЛДМАН САКС”-ТАЙ ХОЛБООТОЙ МАРГААН ИРЭЭДҮЙД Ч ҮҮСЭХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА -Та хэзээнээс Олон овоотын ордтой холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө өгч эхэлсэн бэ. Болсон үйл явцын талаар товч дурьдана уу? -“Олон овоот гоулд” ХХК 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Жаст” групп, “Монгол газар” ХХК-ийн хооронд анх хувь эзэмшлийн харьцааг 60:40 байх нөхцлөөр уг компанийг үүсгэн байгуулсан байдаг. Би 2009 оноос эхлэн “Жаст” группийн хүсэлтийн дагуу дээрх компаниудын хооронд 2006 оноос хойш байгуулсан гэрээнүүдийн хэрэгжилт, 2009 оны эхээр үүсээд байсан “Жаст”-аас “Монгол газар” ХХК-д олгосон 20 орчим тэрбумын авлагатай холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө өгч эхэлсэн. Энэ хугацаанд “Жаст” групптэй хамтран олон талын судалгаа хийж үзсэн. Тухайлбал 2009 оны эхээр судалгаа хийж байхад “Олон овоот” алтны үндсэн ордын уурхайтай холбоотойгоор “Монгол газар” ХХК болон түүний харилцан хамааралтай компаниудын нэр дээрх өр төлбөрийн хэмжээ 100 тэрбумаас хол гарсан гэсэн тооцоо гарч байв. Тухайн үед “Жаст” группийн зүгээс олон талын судалгаа хийгээд “Монгол газар” ХХК-аас авлагаа барагдуулж авах хамгийн боломжтой арга нь уурхайн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх явдал юм гэж үзсэн. Ингээд “Олон овоот гоулд” компаниа өөрчлөн байгуулж, хувь хувьцаагаа дахин тохиролцоод, санхүүгийн сахилга баттайгаар үйл ажиллагааг үргэлжлүүлж, өр төлбөрөө барагдуулахаар “Монгол газар” ХХК-тай хэлэлцээр хийсэн. - Энэ үеэс 60:40 байсан  хувь эзэмшлийн харьцааг 50:50 болгон өөрчилсөн үү? - ”Олон овоот гоулд” компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ болон бусад асуудлаар талуудын тохиролцсон гэрээнүүдэд 2009 оны зургадугаар сарын 5-нд гарын үсэг зурсан. Уг гэрээнд хоёр тал 50:50 харьцаатайгаар эзэмшихээр тохиролцсон байлаа. Нэгэнт 2006 онд байгуулсан гэрээ хэрэгжээгүй, “Жаст” группт их хэмжээний хохирол учирсан байсан учраас хууль, эрх зүйн байдлыг маш найдвартайгаар, тэр тусмаа “Жаст”-ын эрх ашгийг дээд зэргээр хамгаалсан байдлаар хэлэлцээрийг хийх шаардлагатай байсан. Энэ хэлэлцээрийн дүнд “Олон овоот”-ын ордтой холбогдох 12 ширхэг тусгай зөвшөөрлийг хуучин эзэмшигч “Эм Жи Эйч”, “Монгол газар” компаниудаас шинээр төслийг хэрэгжүүлэх эрхийг авч, “Олон овоот гоулд” ХХК-д шилжүүлэх гэрээг баталгаажуулж авсан. Ингэснээр “Олон овоот гоулд” компанийн удирдлага, санхүүжилтийн бүх эрх мэдэл “Жаст” группт шилжсэн. Үүний дараа “Жаст” группээс томилогдсон хүмүүс тухайн үед илрээд байсан өр төлбөрүүдийг дахин баталгаажуулах ажлыг зохион байгуулсан. Энэ үед 100 гаруй тэрбум төгрөгийн өр нь 186 тэрбум төгрөг болж таарсан. “Олон овоот гоулд” ХХК эдгээр өр төлбөрийг хувь нийлүүлэгчдийн гэрээгээр шилжүүлэн авч, төлөх үүрэг хүлээснийхээ дагуу тухайн үед өр нэхэмжилж байсан 150 гаруй хуулийн этгээдтэй хэлэлцээр хийж эхэлсэн. “Жаст” групп нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр 2009 ондоо 100 гаруй хуулийн этгээдийн өрийг төлж дууссан. Хамгийн том хэмжээний төлбөр нэхэмжлэгч Татварын алба, “Анод”, “Зоос”, “Голомт” банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудтай хэлэлцээр хийсэн. Эдгээрийн дунд гадаадын нэг байгууллага байсан нь “Голдман сакс интернэйшнл” байлаа. - Тэдэнтэй хэрхэн зохицож асуудлаа шийдсэн бэ? - “Жаст” группийн зүгээс бүх төлбөр авагчдад ижил боломж олгож, асуудлыг шийдэхийн тулд уян хатан хандсан. Үүний дүнд Монголын банкууд болон холбогдох байгууллагатай цаашид тодорхой графикийн дагуу төлбөр барагдуулах хэлэлцээр хийсэн. “Голдман сакс”-ынхантай Монголд болон Сингапурт удаа дараа уулзалт зохион байгуулсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Тэд хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ гэсэн хатуу байр суурийг баримталж байлаа. Тиймээс “Жаст” нэгэнт өр төлбөрийг шилжүүлэн авсны хувьд  тэдгээр тусгай зөвшөөрлийг өөрийн болгон авч байж л эд хөрөнгийн өмчлөгч болох эрхээ баталгаажуулах хэрэгтэй болсон. Ингээд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажиллагааг эхэлсэн. Нэгэнт “Жаст” групп нь “Монгол газар”, “Эм Жи Эйч” компаниудтай гэрээ байгуулан, тэдгээрээс итгэмлэх авсан этгээд байсан учраас “Голдман сакс”-ын барьцааны талаар судалгаа хийж, Ашигт малтмалын газарт гомдол гаргасан. - Ямар гомдол гаргасан юм бэ? - “Голдман сакс” компани нь “Монгол газар” болон “Эм Жи Эйч” компанийн тусгай зөвшөөрлийг барьцаалахдаа Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, Олон овоотын ордын талбайг хамаарсан 12 тусгай зөвшөөрлийг 2009 оны арваннэгдүгээр сард шилжүүлж авсан. Ийнхүү “Олон овоот гоулд” компани хувьцаа эзэмшигчийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хууль зүйн талаасаа баталгаатай болсон. “Олон овоот гоулд” ХХК дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан даруйдаа эхлээд “Голомт”, “Хадгаламж”, Монгол шуудан”, дараа нь “Анод”, “Зоос” банкуудын барьцаанд тавьсан. Ингэснээр Монголын томоохон банкууд тус бүрийн хуулийн хэлтсийн төлөөллийг оролцуулан, мөн Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсээс тусгай ажлын хэсэг байгуулж, уг тусгай зөвшөөрлүүдийг дундын барьцаанд бүртгэж, зээлийн эргэн төлөлтөө баталгаажуулсан. Энэ хугацаанд “Жаст” групп үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахад зориулан асар их хэмжээний хөрөнгө оруулсан. Мөн “Жаст” групптэй гэрээ хийх үед мэдэгдээгүй олон өр илэрсэн учраас ”Монгол газар” ХХК-д хүсэлт тавьж, 2009 оны арванхоёрдугаар сард “Олон овоот гоулд” ХХК-ийн үлдсэн 50 хувийг шилжүүлэн авч “Жаст”-ын 100 хувийн мэдлийн компани болгосон. Өнөөдрийн байдлаар 8,4 тонн алтны нөөцтэй “Олон овоот” ордын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу “Жаст” группт бүртгэлтэй, Монгол Улсын таван банкны дундын барьцаанд байгаа. - УИХ-ын гишүүн О.Чулуунбат Олон овоот ордын тусгай зөвшөөрлийг банкны барьцаанаас чөлөөлж “Жаст” группын мэдэлд шилжүүлэхэд төр оролцсон гэж үзэж байгаагаа хэвлэлээр мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Ер нь энэ асуудлыг яагаад улстөржүүлэх болсон шалтгаан юунд байна, улс төрөөс ямар хамааралтай  юм бэ? - Үүнд улс төрийн ямар ч хамаарал байхгүй. Бид бүх асуудлыг хууль, журмын дагуу шийдсэн. Энэ асуудал маш эрсдэлтэй учраас бид анхнаасаа 2006 оны есдүгээр сард байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс эхлээд “Олон овоот гоулд” ХХК-ийн ТУЗ-д өр төлбөртэй бүх банк болон Монголбанкны төлөөллийг оролцуулах хүсэлтээ тавьж, бүх мэдээллээ нээлттэй, ил тод байлгасаар ирсэн. - Засгийн газраас гаргасан бондын хөрөнгөөс ямар хэсэг нь “Олон овоот гоулд”-д, эсвэл өр барагдуулах ажиллагаанд зарцуулагдсан бэ? - Миний бодлоор бонд “Олон овоот гоулд”-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Энэхүү бондыг тухайн үед санхүүгийн хямралд ороод байсан “Зоос”, “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилгоор гаргасан. Харин ч эсрэгээрээ бид уг ордын тусгай зөвшөөрлүүдийг баталгаажуулан, дундын барьцаанд бүртгүүлснээр тухайн банкуудын барьцааг хангуулж, хохирол учруулсан өр төлбөрийг буцан төлүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Одоогоор Монголбанкны хяналтад зээл эргэн төлөх гэрээ баталгаажсан. Татварын албанд үүсэн 14 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж байгаа. Энэ бүхэнд “Жаст”-ын зүгээс авсан арга хэмжээ эерэг нөлөөлөл үзүүлсэн нь лавтай. - Одоо “Голдман сакс”-тай ямар ч өрийн асуудалгүй юу? - Ямар ч асуудалгүй. “Голдман сакс”-ынхан барьцааны бүртгэл нь хүчингүй болсон гэсэн утгатай ямар нэг гомдлыг Монгол Улсын шүүхийн байгууллагад гаргаагүй. Харин ч “Голдман сакс” компанийн өрийг “Жаст” компани шилжүүлэн аваад, гэрээний дагуу төлж эхлээд байгаа. Тиймээс тэднийх “Олон овоот гоулд”-ын барьцаатай холбоотой ямар нэг гомдлыг ирээдүйд ч гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. “ОЛОН ОВООТ ГОУЛД” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ЭНХБАЯР: ИРЭЭДҮЙГЭЭС ОЛОХ ОРЛОГО БОЛОН УУРХАЙЧДАДАА Л НАЙДАЖ БАЙНА - Одоогоор танай компани хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүжилтгүй болоод сул зогсоход хүрээд байгаа юм байна. “Жаст” группийн 100 хувийн мэдэлд орсноор танай компанийн өмнө тулгарсан бэрхшээл хэрхэн шийдэгдэж байна вэ? - Манай компанийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах санхүүжилт хэрэгтэй байгаа нь хамгийн хүндрэлтэй асуудал болоод байна. Янз бүрийн мэдээлэл, олон нийтиэд өгч буй буруу ташаа ойлголтуудаас болж санхүүжилтийн асуудал бүр ч хүндэрч мэдэхээр байгаа. Анх 2009 оны арванхоёрдугаар сарын 3-нд “Олон овоот гоулд”-ын уурхайн болон үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахын тулд нийт 186 тэрбум төгрөгийн өрийг “Жаст” групп хүлээж авсан. Тухайлбал “Зоос”, “Голомт”, “Анод”, “Монгол шуудан”, “Капитрон” гэсэн таван банкинд нийт 123,9 тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнээс бид 20,3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна. Жишээ нь “Зоос” банкинд тухайн үед 67,5 тэрбум төгрөгийн өр хүлээж авснаас 8,8 тэрбумыг барагдуулж, 58,7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. “Капитрон” банкны 13 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж дууссан байх жишээтэй. Мөн бид уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд  шинээр 95 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн. “Жаст” групп гол санхүүжилтийг оруулж байгаа. Монголын банкууд манай компанид зээл олгох боломжгүй. Үүнийг бүлэглэж үзэхэд банкны байгууллагад 103 тэрбум төгрөгний өртэй. Түүнчлэн үнийн өсөлтийн албан татвраас үүдэн Татварын байгууллагад, төрийн бусад байгууллагад нийт 9,5  тэрбум төгрөгийн өртэй байна. Хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд 41,1 тэрбум гээд өнөөдрийн байдлаар “Олон овоот гоулд” ХХК бусдад нийт 154,3 тэрбум төгрөгийн өртэй гэсэн тооцоо гарч байгаа юм. - Энэ бүх өрийг барагдуулах, дээр нь одоо шаардлагатай байгаа 35 сая ам.долларыг буцаан төлөх хэмжээний нөөц Олон овоот ордод бий юү? - Олборлох алт нь байна. Өнөөдрийн жишгээр бодоход наанадаж 600-аад тэрбум төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн манай тусгай зөвшөөрөлтэй газрын хөрсөн дор бий. Үүнийг олборлох мэргэжлийн чадварлаг баг ажиллаж байна. Бид өвлийн -40 хэмийн хүйтэн, зуны +53 хэмийн халуунд, говийн нөхцөлд ажиллаж сурсан. Цаашид ч ажиллахад бэлэн байна. Гагцхүү санхүүжилтээс болоод хийх ажилгүй болчихоод байгаа юм. “Жаст” групп энэ талаар, тэр тусмаа гадны банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулах талаар идэвхтэй ажиллаж байгаа. Бид хөрс хуулалтын ажлаа гүйцэтгээд, хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг ирэх сарын 1-ээс жигдрүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. - Монголын банк санхүүгийн байгууллагууд хууль зүйн талаасаа ч, нөгөөтэйгүүр эрсдэлтэй учраас та бүхэнд ямар нэг хэлбэрээр санхүүжилт өгөхгүй нь тодорхой болоод байгаа юм байна. Төрөөс та бүхэн ямар дэмжлэг хүсч байгаа вэ? - Нэгэнт хувийн байгууллага учраас үүрэг, хариуцлагаа сайн ойлгож байгаа. Бидний нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандаж, өрийг барагдуулах боломж олгож байгаад нь талархаж, нэг талаас дэмжлэг гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудын хүлээлгэсэн үүргийг найдвартай биелүүлж, санхүүгийн чанд сахилга баттайгаар хугацаанд нь өрөө төлнө. Үүнийг бид сайтар ухамсарлаж байгаа. - Хаанаас ч зээл авсан баталгаатай барьцаа хэрэгтэй. “Олон овоот гоулд” ХХК-д барьцаа болгох зүйл бий юү? - Бидэнд барьцаанд байгаа тусгай зөвшөөрлүүдээс өөр юу ч байхгүй. Хэдэн эвдэрхий техникээ хэнд ч барьцаалах билээ. Та сая нүдээр үзлээ. Ирээдүйгээс олох орлого, үйлдвэрийн хүчин чадал, нийт уурхайчид, ажилчдадаа л найдаж байна. Энд ажиллаж байгаа 500-аад уурхайчин байна. Уул уурхайн ажлын хүнд хүчир, энэ салбарт бизнес хийхийн зовлонг ойлгож мэдэрсэн, хатуужсан, зөвхөн үүгээрээ л амьдралаа залгуулж, ар гэрээ тэжээж яваа энэ хүмүүс л бидний хамгийн том үнэт зүйл юм. Бид компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигчид маань хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг олж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлэх боломжийг бий болгох гарцыг олно гэдэгт найдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жастын Батхүү бол луйварчин, Оросын мафудтай холбоотой гэсэн нь үнэн. Ийм худалч новш яаж ч жүжгэлхээс сийхгүй.Манай гэр бүлийн нэг гишүүн Батхүүгийн компанид маш хүнд нөхцөлд ажилж байгаад амиа алдсан. Яаж ээжийг минь хуурч байр өгнө гэж худлаа амлаад алсаныг нь мэднэ. Ийм хүнийг бурхан шийтгэн дээ
2011-12-16
jast luivarchid
2011-11-15
teneg
2011-11-15
jast dandaa luivar hiideg
2011-11-15
jast dandaa bohir biznes hiideg luivardsan 100 ter bumaa hezee uguh be gants uul uurhai bish shathuun nuutsiin mah er ni byh yum ni bulihai shyydee hudlaa gevel shalgaad yz
2011-11-15
Orosyn buuny nohoinuud Mongold gai bolohgui shuu.
2011-10-27
teneg
jast dandaa luivar hiideg
2 gishuunii hubid zub oo jast bna umast bna u hamaagui tatbar tulugchiin munguu l tul gesen sh dee 2 gishuunee demjij bna undesnii gej deee naaduulii chin ard orosuud l bgaa sh dee Shuud neelttei zaragh heregtei
2011-10-27
Жаст уул уурхай эрхлэх гэж хөгөө тарих хэрэггүй байх Банкны санал болгосон чаддаг компанид худалдах хэрэгтэй Уастын хийсэн хэрэг олон хүний дургүйг хүргэж байгааг тэртэй тэргүй бүгд мэднэ Энэ нийтлэлээ Жаст ба Ш Батхүү нар нэр муу зах хязгаар сумын хэвлэл сонинд гаргавал сумын иргэдийн таашаалд нийцэх байх
2011-10-26
Олон овоотыг үнэгүй авлаа Засгийн газраас хүүгүй барьцаагүй бонд хэлбэрээр зээл авлаа Одоо өрөвдөлтэй байдлаар дахиад нэмж уурхайгаа хэвийн явуулах гэж мөнгө нэмэх нь ээ За болоорой Жаст ба Ш Батхүү гуай
2011-10-26
Сэтгэгдэл бичихгүй гэж бусад сайтад яг Хаан шиг зургаа авахуулсан Ш.Батхүүгийн ярилцлага болсон байна лээ Уул уурхай мэдэхгүй байгаа нь яах аргагүй Цэвэр захиалагт нийтлэл байна Нэг нь үнэн ярихаар хулгайч нь өөрийгөө буруугүй гэж оролдохдоо улам хүнд байдалд орох юм Энэ хулгайч баг бүрэлдхүүн муу ажиллаж байна Ш.Батхүү хулгайлдаг боловч хулгайгаа тун муу сэтгэж нуудаг хүмүүсийг багтаа авчээ Ш.Батхүү энэ сэтгүүлчээс муу ажилласны мөнгөө эргүүлээд авсан нь дээрээ
2011-10-26
Олон Овоотын лицензийг анх 1997 онд олгогдохдоо 219 А дугаартай байснаа 2009 онд 15273 А дугаартай болж өөрчлөгдсөн гэж бичжээ 2009 онд жинхэнэ луйвар болсныг харуулсан тод нотолгоо байна Жаст хэзээ уул уурхай эрхэлдэг байсан бэ Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг нэгэнт ажиллуулж чадахгүй лицензээ хуулийн дагуу Анод Зоос бусад банкны барьцааны дагуу зарах ёстой Худлаа өрөвдөлтэй дүр эсгэхээ боль Олон овоотод зээл олгох үнэлгээнд тэр муу ямбий техник сонин биш гол нь гаргаж чадахгүй нөөц нь гол учраас зээлийг гадны банк хүртэл олгосон юм Юм мэдэхгүй сэтгүүлч байна хөө
2011-10-26
jast luivarchid
Төлбөртэй нийтлэл л байна. 300 сая доллараар авья гэсэн компаниуд байсан шүү дээ.
2011-10-26
sain bichsen bna saikhan niitlel boljee
2011-10-26
justiinhnii zuw shdee
2011-10-26
zuv yum bichsen baina.
2011-10-26
JUST bohir argaar business hiisen gevel ta hudal yrij baih shig baina. Battai yum yriarai. Olon ovoodiig mongoliin uls urchid gadaadiihantai huvaaj ideh gej baihad harin avch uldej baigaa ni JUST GROUP baih shuu.. Undesnii huchirheg companuudaa demjdeggui deerelhen muljih geed baidag ni mongol l baih. Usa herhen dahin shine Bill Gates.iig turuuleh ve gej hicheej baihad manai baij baigaag... Mongol hun ch setgehui ni arai boloogui baih shig.. Hun olon jil hicheegeed zutgeed buteesen baylagiig ni har nudeer haraad.. Ymiig uuruur harj neg negnee demjij surah heregtei. FROM JAPAN
2011-10-26
zuv yum bichsen baina.
Just odoo boliosoi dandaa bohir aregaar biznes hiih yum
2011-10-26