
Лондоны олимпийн наадмын тэмцээн 13 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн барилдааны салхийг Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медальтайгаа хагалж чадсан. Харин өнөөдөр 55 кг-ын жинд ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн эхний тойрогт Шведийн бөх, дэлхийн аварга Софья Матссонтой барилдана. Тэмцээн манай цагаар 20.00 цагт эхэлнэ. Харин 72 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогтоо хийлсэн. Харин дараагийн тойрогт Канадын Лорэйн Каллахэнтэй барилдахаар оноот таарсан. Тэмцээн манай цагаар 20.42 цагт эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ