
Боксын 64 кг-ын жингийн шөвгийн наймд манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ Их Британийн Том Стокертэй учраа таарч 23-22 онооны харьцаатай ялсан билээ. Тэгвэл Их Британийн багаас Мөнх-Эрдэнийн энэхүү ялалтыг эсэргүүцэж заргалдсан. Гэсэн ч Олон Улсын Бокс сонирхогчдын холбоо хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Энэ талаар Стокерын дасгалжуулагч Дэйв Алловей “Маш өрсөлдөөнтэй тулаан байлаа. Монголын тамирчин маш сайн өрсөлдөгч байсан. Гэхдээ Стокер бүх зүйлээ дайчилсан. Тэр маш их гутарсан. Учир нь эх орондоо зохиогдож буй олимпоос медаль авахыг хүсч байсан хэрэг. Маш шургуу бэлтгэл хийж хөдөлмөрлөсөн учир нэгхэн оноогоор медалийн үзүүрийг алдсан явдал нь түүнд хэцүү байгаа” хэмээсэн байна.
Мөнх-Эрдэнэ маргааш манай цагаар 21.30-д Украйны тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Денис Беринчиктэй тоглох юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ