Туулын хөвөө туждаа хогтой
Их хотын урд хаяаг хөвөөлөн урсдаг хатан Туулын эрэг хөвөөгөөр нийслэлчүүд амралтын өдрүүд, орой үдшийн сэрүүнд дүүрэн байдаг. Голын урд эргийн байшин барилга барих хашаа хатгаагүй газрын сул зайд ийнхүү байгалийн сайхныг мэдрэх, хотын дуу чимээнээс хөндийрөх аятай боломж тэр бүрий олдох нь ховордсоор байна. Хүмүүс алжаалаа тайлахын хамт элдэв хог хаягдлаар орчин тойрноо бохирдуулах нь хэрээс хэтрэв. Арай хямгатай зарим нь уут саванд хийж тавьдаг ч аанай л орхиод явах нь энүүхэнд. Хааяа нэг байгаль орчинд элэгтэй байгууллага, хүмүүс нэгдсэн цэвэрлэгээ зохион байгуулдаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Иймэрхүү маягаар үргэлжилбэл Туулын хөвөөний хогон дунд хөл тавих зай олдохгүйд хүрэх бололтой.

















Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ