“Mongolian Music Video Awards-2011” наадам өнөөдөр
“Mongolian Music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Mongolian Music Video Awards-2011” наадам өнөөдөр болох гэж байна. Соёлын төв өргөөнд болох тус наадам нь ногоон хивсний ёслолоор эхлэнэ. Рок, попын ертөнц дэх видео клипний шилдгүүдийг шалгаруулах энэ намрын наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип өрсөлдөх юм. Эдгээр клипүүд дундаас шинэлэг санаа, өнгө төрх, ур чадвар, хөдөлмөрөөрөө бусдаас илүү байж чадсан шилдэг 15 уран бүтээлч наадмын шагналын эздээр тодорно. Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТ-ын захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, “Аригү видео” компанийн захирал продюсер Л.Ариунбат, Шог зураач С.Цогтбаяр, найруулагч Р.Тулга, “Hi-Fi Mega Store”-ын захирал Ц.Нацагдорж нар багтаж байгаа юм. Өнөө орой СТӨ-ний орчимд ногоон өнгөөр гоёх нь ээ.Наадам өнөөдөр орой 17цагаас соёлын төв өргөөнд ногоон хивсний ёслолоор эхлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ