Усейн Болт 200 метрийн финалд шалгарлаа
100 метрийн гүйлтийн төрөлд алтан медаль аваад байгаа “Цахилгаан Болт”-ын амжилт үргэлжилсээр байна. Тэрээр 200 метрийн хоёрдугаар хагас финалд дахин тэргүүлсээр явна. Нутаг нэгт Иохан Блейк ч мөн хагас финалд түрүүлээд байна.
Блейк эхний хагаст 20,01 секундээр орж ирсэн бол АНУ-ын Спирмон Уоллес 20,02 секунд, Францын Леметр Кристоф 20,03 секундээр тус тус удаалсан байна.
Харин Ямайкийн ойрын зайн гүйгч Усейн Болт 20,18 секундээр хоёрдугаар хагас финалд тэргүүлжээ.
“Хамгийн гол нь маш хөнгөн явж ирэх нь чухал байдаг. Энэ нь гол зорилго учир би маш сэтгэл хангалуун байна. Би бэлэн. Энэ миний дуртай төрөл учир тэсэн ядан хүлээж байгаа. Би чадна гэдгээ мэддэг учир хэзээ ч өөртөө эргэлзэж байгаагүй” хэмээн Болт хэлсэн юм.
Болт ням гаригт болсон 100 метрийн төрөлд 9,63 гүйснээс хойш түүнийг 200 метрийн финалийг ямар хугацаатай туулах нь хүмүүсийг таамаг дэвшүүлэхэд хүргээд байсан билээ.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ