"Домогт Ану хатан" өнөөдөр худалдаанд гарлаа

img

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” роман  анх хэвлэгдэх үедээ “Интерном” их дэлгүүрийн уран зохиолын бестселлерийг тэргүүлж байсан бол одоо ч энэ  жагсаалтанд тогтмол дээгүүрт багтсаар байгаа  билээ. Хоёр долоо хоногийн өмнө  энэ жагсаалтын гуравдугаарт орж байсан энэ ном худалдаанд  дуусаад нэлээд хэд хонож,  уншигчид эрэл сурал болж байсан юм. Стефани Мэейрийн “Бүрэнхий”, “Тэргэл сарны домог” зэрэг цувралыг ардаа орхисон  үндэсний уран зохиолын ном Ану хатны түүх өнөөдөр дахин хэвлэлтээс гарчээ.  Сонирхуулахад “Домогт Ану хатан” роман уншигчдын хүсэлтээр Зүүнгарын хаант улсын газрын өнгөт газрын зурагтай хэвлэгдэж байгаа ажээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сард “Хүслийн цахлай” шинэ өгүүллэгийн түүврээ хэвлүүлэх гэж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ