
Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 10 жингийн хагас финалд манай гаригийн шилдэг 40 ширэн бээлийтэн шалгаран үлдээд байна.
Тэд маргааш хэн нь хүрэл дээр бууж, хэн нь аваргын төлөө өрсөлдөхөө шийдэх юм.
Нийт 17 орны боксчид ийнхүү хагас шигшээд шалгаран үлдсэнээс ОХУ, Куба, Их Британи, Укриан хэмээх 4 орон 4 жинд төлөөллөө үлдээж чадсан байна.
Харин 3 жингийн хагас шигшээд боксчид нь үлдсэн орнууд нь Ирланд, Итали, Казакстан багтаж байгаа бол 2 жинд тулалдах эрхтэй улсуудын дотор манай орон орж байгаа.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд Укрианы Денис Беринчиктэй хатуухан тулаан хийх бол, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд ОХУ-ын Миша Алоянтай тулалдана.
Ингээд 10 жиингийн хагас шигшээд үлдсэн шилдэг ширэн бээлийтнүүдийн тоглолт маргааш ороны 20.30 цагаас шөнийн 05.45 хүртэл тоглох тоглолтын оноолтын дэлгэрэнгүйг үзнэ үү
49 кг
Жоу Шиминь /БНХАУ/ - Пэдди Барнес /Ирланд/ - 20.30
Давид Аярапетьян /ОХУ/ – Кайо Понгпрайён /Тайланд/ - 20.45
52 кг
Н.Төгсцогт /Монгол/ - Миша Алоян /ОХУ/ 03.30
Майкл Конлан /Ирланд/ - Карразана Рамирес /Куба/ 03.45
56 кг
Эстрада Альварез /Куба/ - Жон Жое Невин /Ирланд/ -21.00
Сатоши Шимизу /Япон/ - Люк Кемпбелл /Их Британи/ - 21.15
60 кг
Васил Ломаченко /Укриан/ - Лопез Толедо /Куба/ 04.00
Эвалдас Петраускас /Литва/ - Хан Сончул /БНСУ/ 04.15
64 кг
У.Мөнх-Эрдэнэ /Монгол/ - Денис Беринчик /Укриан/ 21.45
Сотолонго Иглесиас /Куба/ - Винчензо Мангиакапре /Итали/ 21.30
69 кг
Тарас Шелестюк //Укриан/ - Фредди Эванс /Их Британи/ 04.30
Андрей Замковой /ОХУ/ - Серик Сапиев /Казакстан/ 04.45
75 кг
Антони Огого /Их Британи/ - Флорентино Фалкао /Бразил/ 22.00
Аббос Атоев /Узбекстан/ - Риота Мурато /Япон/ 22.15
81 кг
Ямагагучи Фалкао Флорентино /Бразил/ - Егор Мехонцев /ОХУ/ 05.00
Адилбек Ниязимбетов /Казакстан/ - Олександр Гвоздюк /Укриан/05.15
91 кг
Олександр Юсик /Укриан/ - Тервел Пулев /Болгар/ 22.30
Клемент Руссо /Итали/ - Тимур Мамматов /Азербайжан/ 22.45
+91 кг
Магомедрасул Меджидов /Азербайжан/– Роберте Каммарелле /Итали/ 05.30
Иван Дичко /Казакстан/ - Энтони Жошуа /Их Британи/ 05.45
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ