З.Баянсэлэнгийн гэм бурууг тогтооно
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд ирэх долоо хоногийн мягмар гарагт шүүх хурлын тов гарчээ. Өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан эл хэрэгт хяналтын прокурор Ц.Хашбаатар нийслэлийн Шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.
Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа юм.
Сануулахад, Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсны саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын гадаа жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнчлэн тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хэрэг нуун дарагдуулж ажлаасаа хөөгдөж байсан юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ