22-ын товчооны автозамын хучилтын ажил эхэлжээ

img

Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-5 шар хүртэлх автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил маргаашнаас эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан тус замыг наймдугаар сарын 10-ны 23.00 цагаас 13-ны 06.00 цагийн хооронд хааж дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн 22-ын товчооны баруун аймгууд руу салдаг уулзвараас гүүр хүртэлх 4,1 км авто замын хойд талын урсгалыг өнөөдрөөс эхлэн 26-ныг  хүртэл хааж буталсан чулуун суурь болон хучилтын ажлыг хийх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ