
Хятадын коммунист намд өндөр албан тушаал хашдаг, нилээд ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан Бо Шилайгийн эхнэр Гу Кайлай англи бизнесмен Нейл Хейвудын үхэлд буруутгагдаад байгаа билээ. Гу Кайлай Нейл Хейвудтай бизнесийн холбоотой байсан боловч хатагтай Гу болон түүний хүү Бо Гуагуа Хейвудтэй маргалдсанаар түүнийг хүүгийнхээ аюулгүй байдалд заналхийлж магадгүй хэмээн айсандаа хордуулж алсан байна. Гу Кайлай болон түүний үйлчлэгч нар уг хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Хатагтай Гу болон үйлчлэгч Жан Сиажун нарын шүүх хурал өнөө өглөө болсон бөгөөд Их Британийн дипломатчид гэрчээр оролцохоор ирцгээсэн байна. Сурвалжлагчдыг дотогш оруулах зөвшөөрөл өгөөгүй байна.
Хоёр яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон, нотлох баримтууд бий хэмээн Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Хатагтай Гу болон нөхөр Бо Шилай мөрдөн байцаалт зарлагдсанаас хойш буюу дөрөвдүгээр сараас хойш олон нийтийн өмнө харагдаагүй юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ