Сурах бичгийг ЕБС-иудад тараажээ

img

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр л сургууль, цэцэрлэгийн засвар, сурах бичгийн асуудал сөхөгдөөд ирдэг. Тэгвэл энэ жил 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг Ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлжээ. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгээр хангах бөгөөд хэвлэлийн компаниуд БСШУЯ-тай хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой хувийг нь худалдаанд гаргах аж.  Тухайлбал, дунд ангийн сурах бичгийг 2250, ахлах анги 3420 төгрөгийн үнэтэй байх гэнэ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ