
БНХАУ-ын Шинжинь-д 2003 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дэлхийн цомын төлөөх нээлттэй 10 дахь удаагийн тэмцээнд манай тамирчид маш амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Уг тэмцээний хувьд жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 30 орчим орны 2000 гаруй хос оролцжээ. Манай тамирчдын хувьд уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд гурван хос тус тусын насны ангилалд оролцож өмнөх жилийн амжилтаа ахиулан маш том амжилт гаргасан байна. Хүүхэд насны ангилалд 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар маш амжилттай оролцож түрүүлэн аварга болсон бол, өсвөр насны ангилалд Н.Манлай, Ц.Хүслэн нар өмнөх жилийн амжилтаа ахиулан хагас шигшээд шалгаран долдугаар байрт орлоо. Харин энэ жил анх удаагаа залуучууд насанд хүрэгчдийн ангилалд Р.Анавад, Б.Уянга нар оролцоод ирсэн байна.
Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ