
Зургаан жилийн турш сэргээн засварлалт хийсний дараа Москвагийн Их театр нээгдэхэд бэлэн болжээ. Сэргээн засварлагчид театрын дотор талыг 19-р зууны байдлаар нь зассан байна. Үзэгчдийн танхимыг гоёж байгаа зургуудыг хэд хэдэн хатгамалчин өдөрт 7 сантиметрээр оёсон байна. Хана болон шалыг дуу шингээдэг гацуур модоор хийсэн тул акустик нь онцгой болсон гэж сэргээн засварлагчид бахархан ярьжээ.
Сэргээн засварлагдсан Их театрын нээлт ирэх баасан гарагт болох бөгөөд нээлтэд Дмитрий Хворостовский, Натали Дессей, Виолетта Урмана нар оролцох аж. Театрын нээлтийн тоглолтыг дэлхийн 600 кинотеатрт болон ОХУ-ын тэргүүлэх телевизийн сувгууд шууд дамжуулахаар бэлтгэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ