
Өмнөд туйл дахь АНУ-ын Макмурдо станцад нэр нь тодорхой бус нэгэн эрдэмтний биеийн байдал маш муу байгаа бөгөөд бааз дээрх эмчилгээ хангалттай бус учир АНУ Австралиас тусламж хүссэн байна. Шинэ Зеландын Крайстчерч хотоос таван цаг ниссэний эцэст австралийн Эйрбус А319 онгоц Макмурдо станц дээр очсон байна.
Шинэ Зеландын агаарын хүчин аврах ажиллагааг явуулж байгаа юм.
“Өвчтөний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа боловч яаралтай засан сайжруулах мэс засал шаардаж магадгүй” хэмээн АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангаас хийсэн мэдэгдэлд хэлжээ.
Австралийн нисэх хүчин хэзээ Макмурдокоос хөдлөх нь тодорхойгүй байна. Тус баазын нисэх зурвас нь өмнөд туйлд ажиллагаатай үлдсэн цөөн буудлын нэг бөгөөд туйлын хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан олон жил ажиллаж байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ