
Нэрт жүжигчин Робин Уильямс 60 насандаа гурав дахиа гэрлэжээ. Тэрээр график дизайнер мэргэжилтэй Сьюзан Шнайдерийг амьдралынхаа ханиар сонгосон байна.
Робин Уильямсын охин Зельда эцэгтээ дахин гэрлэж буйд нь баяр хүргэн өөрийн твиттертээ баярын мэнд дамжуулсан үгс бичжээ.
“Хуримын халуун өдрүүд эхэллээ. Гэхдээ миний хурим биш шүү. Миний эцгийн хурим. Гэлээ ч намайг хуримаа хийж байна гэж бодон баярын мэнд илгээсэн хүмүүст баярлалаа. Харин би эцэгтээ баярын мэндийг дамжуулья” гэж Зельда бичжээ.
Робин Уильямс Шнайдертай сүүлийн хоёр жил хамтран амьдарсан юм. Тэрээр өмнө нь хоёр гэрлэхдээ гурван хүүхэдтэй болсон. Том хүү Захар нь энэ жил 28 настай, хоёр дахь эхнэрээс нь гарсан хүү Маргей Гарсес 21, Код Алан 19 настай юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ