
“Miss international-2004” тэмцээний дэд байр, “Хаврын гоёл-2006” наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч А.Дэлгэрмаа хэдэн жилийн өмнө олны анхаарлыг нэлээд татаж байсан бүсгүй. “Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүрд тоглохын сацуу “Жагар” компани, “Hi Fi store”-ийн рекламаар залууст танигдсан тэрбээр төд удалгүй харийн орныг зорьсон юм. Мэдлэг боловсролдоо анхааран, загварын ертөнцөөс чимээгүйхэн холдсон сэтгэл булаам бүсгүйг хэвлэлийнхэн чухам хаа одсоныг тааж ядан хоцорсон билээ. Харин өдгөө нэлээд жин нэмж, намба суусан А.Дэлгэрмаа урд хөршид сурч буй бөгөөд зуны амралтаа тохиолдуулан эх орондоо ирээд байгаа аж. Модель бүсгүй загварын найзуудтайгаа уулзан цагийг их л зугаатай өнгөрүүлж яваа учраас кинонд тоглох, сурталчилгааны ажилд оролцохоос татгалздаг гэсэн шүү.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ