Хадмынхаа гэрт галын наадам хийдэг залуу

img

“ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө тун ч хөгтэй эр. СУИС-ийн кино драмын ангид байхдаа тайзны ярианы хичээл дээр шалгалт өгөх болж, овог нэрээ нэг амьсгаагаар хэлсэн нь түүнийг ёстой л нэг онигоонд оруулсан гэдэг. “Ааскагийн Өөскө” гэж орилсон мань эр тэр цагаас хойш Өөскө нэртэй болсон төдийгүй зарим нэгэнд нь бүр Сөөскө гэж дуудуулдаг гэнэ. Үүнээс гадна хадмынхаа гэрт хүртэл гал тавьж амжсан айхтар залуу. Шинэ жилийн баяраар хадмуудтайгаа танилцсан ирээдүйн хүргэн Өөскө ширээг нь чимэх бенгалын гал олох санаатай гарсан юм байх. Гэвч бенгалын гал олдоогүй тул баахан салют авчраад шинэ он гарахтай зэрэгцээд буудуулсан биш юун баяр манатай. Гал маналзаж, утаа униар татсан өрөөнөөс бүгд зугтах шахам гарч, тагтан дээрээ шинэ оныг угтжээ. Ийн хадмынхаа гэрт галын наадам хийж явсан хөгжилтэй эр өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн аав болсон төдийгүй өнгөрсөн жил хуримласан билээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
huurhun yum be amjilt husie. husel temuuleleeree chadlaaraa amidarch baigaa manai urlagiin zaluusiin neg. ajild chin amjilt ger buld chin az jargal sain saihniig husie.
2012-12-09
xogjiltoi jvjig chin shvv amjilt xvcii
2012-08-10