
Олон легионер тоглогчтойгоор онцлог болж байгаа МХБХ-ны “Албан ёсны түнш” АПУ Трейдинг ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг-2012” тэмцээний 2 дугаар тойрог 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс Эрдэнэт хотноо явагдах боллоо.
Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны “GOAL-5” дугаар төслийн хүрээнд Улаанбаатарт ганц байдаг стандард хөлбөмбөгийн талбайг тойруулан үзэгчдийн суудал барих ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед лигийн “Эрчим” клуб талбай байгуулахаар болсон. Харамсалтай нь байгаль цаг агаараас шалтгаалан хугацаандаа орохгүйн улмаас ийнхүү лигийн тэмцээн Эрдэнэтийн Хангарьд талбайд шилжлээ.
1 дүгээр тойрог тун өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөсөн бөгөөд хүснэгтээр багуудын байрлалыг танилцуулбал:
Багууд Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оноо Байр
1. Улаанбаатар Дээд Сургууль 7 5 1 1 16 1
2. Хоромхон 7 5 1 1 16 2
3. Эрчим 7 5 1 1 16 3
4. Хасын Хүлэгүүд 7 3 1 3 10 4
5. Хангарьд 7 3 0 4 9 5
6. Улаанбаатарын Мазаалайнууд 7 1 2 4 5 6
7. FC Ulaanbaatar 7 1 1 5 4 7
8. FC Selengepress 7 1 1 5 4 8
2 дугаар тойрогт шилжилт хөдөлгөөн боломжийн хүрээнд явагдан гадны 24 легионер тоглогчидтой болсон энэхүү тоглолт үнэхээр гал гарсан тоглолтуудаар үргэлжлэн явагдахаар байна. Иймд эрхэм хүндэт хөлбөмбөг сонирхогч та бүхнийг Эрдэнэт хотноо хүрэлцэн ирж тэмцээн уралдаанаа үзэхийг урьж байна.
II ТОЙРГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
Тэмцээн явагдах газар Эрдэнэт хот
Тэмцээн явагдах хугацаа
2012.08.11-08.19
Д/Д Өдөр Цаг Эзэн баг Харьцаа Зочин баг
29 8.11.2012 Бямба 13:00 Эрчим : Хоромхон
30 15:15 Улаанбаатарын Мазаалайнууд : FC Selengepress
32 17:30 Улаанбаатар Дээд сургууль : Хангарьд
33 8.12.2012 Ням 11:00 FC Ulaanbaatar : Улаанбаатарын Мазаалайнууд
34 13:15 Эрчим : FC Selengepress
36 15:30 Улаанбаатар Дээд сургууль : Хоромхон
37 8.13.2012 Даваа 11:00 Эрчим : FC Ulaanbaatar
38 13:15 Хасын Хүлэгүүд : Улаанбаатар Дээд сургууль
39 15:30 Хоромхон : FC Selengepress
40 17:45 Улаанбаатарын Мазаалайнууд : Хангарьд
31 8.14.2012 Мягмар 15:00 Хасын Хүлэгүүд : FC Ulaanbaatar
41 8.15.2012 Лхагва 11:00 Хасын Хүлэгүүд : Хоромхон
42 13:15 Улаанбаатар Дээд сургууль : Улаанбаатарын Мазаалайнууд
43 15:30 Эрчим : Хангарьд
44 17:45 FC Ulaanbaatar : FC Selengepress
45 8.16.2012 Пүрэв 11:00 Улаанбаатарын Мазаалайнууд : Хасын Хүлэгүүд
46 13:15 Эрчим : Улаанбаатар Дээд сургууль
47 15:30 FC Selengepress : Хангарьд
48 17:45 Хоромхон : FC Ulaanbaatar
35 8.17.2012 Баасан 17:00 Хасын Хүлэгүүд : Хангарьд
49 8.18.2012 Бямба 11:00 Улаанбаатар Дээд сургууль : FC Selengepress
50 13:15 FC Ulaanbaatar : Хангарьд
51 15:30 Улаанбаатарын Мазаалайнууд : Хоромхон
52 17:45 Эрчим : Хасын Хүлэгүүд
53 8.19.2012 Ням 10:00 Хоромхон : Хангарьд
54 12:15 FC Selengepress : Хасын Хүлэгүүд
55 14:30 FC Ulaanbaatar : Улаанбаатар Дээд сургууль
56 16:45 Эрчим : Улаанбаатарын Мазаалайнууд
Хаалтын ажиллагаа
Мөн 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Ням гарагийн 12.00 цагаас Батлан Хамгаалахын Их Сургуулийн талбайд Лигт 4-т жагсан байгаа ХасБанкны “Хасын Хүлэгүүд” клуб, Сингапурын “German All Star” багтай нөхөрсөг тоглолтыг хийнэ. Дотоодын тамирчдын ур чадвар гадны багуудын сонирхолтой өрсөлдөөнийг ч мөн хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ