Ерөнхий сайдыг томилох хуралдаанд МАН-ын гишүүд орно гэв
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдсан боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус намын гишүүдийг даргалж буй УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ "Өнгөрөгч хугацаанд УИХ ихэвчлэн зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэсэн.
Манай намын зүгээс улс орны өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй тасралтгүй ажиллах ёстой бүтцийн хувьд Ерөнхий сайдыг томилох ажилд МАН-ын гишүүд оролцоно" гэсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ