Японы шилдэг хамтлагууд Монголд ирэх нь

img

Монголын Анимэ, Манга сонирхогчдын холбооноос Японы соёлын өдрийг тохиолдуулан томоохон арга хэмжээ зохион байгуулах нь. Энэ сарын 11-нд болох тус арга хэмжээг  Үндэсний соёл амралтын хүрээлэн, Японы Элчин сайдын яам, Япон-Монголын Төвөөс хамтран зохион байгуулж буй гэнэ. Үйл ажиллагааны хүрээнд Анимэ болон Мангагийн үүсэл хөгжил, Жэй рок хөгжил, шилдэг хамтлаг дуучид, урсгал чиглэл, Оригами буюу цаасан урлал, Хиригана, Катагана /япон хэлний хоёр төрлийн үсэг/, Шодо /японы уран бичлэг/, Цайны ёслол /зочин дайлах урлаг/, Кэндама /үндэсний тоглоом/, Икэбана /цэцэг амьдруулах урлаг/ зэргийг танилцуулж, мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн рүбикийн шоог хамгийн хурдан эвлүүлэх болон АХА тэмцээн зохион байгуулахаар болжээ. АХА тэмцээн нь Япон улсын тухай, Анимэ, Манга болон Жэй роктой холбоотой асуултуудаар өрнөх гэнэ. Харин зургийн тэмцээнд хүн бүр оролцох эрхтэй бөгөөд тавхан минутын дотор хэн сайн зурж чадсан нь ялагч болох ажээ. Энэхүү арга хэмжээнд Японы дуучин Мицүки, “The Seasons”, “Kasora” болон сонгомол хамтлагууд ирж ая дуугаа өргөх юм. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чёсми:
тэгвэр монголд юу бгаа гэж шүтэх юм
2013-06-08
zochin:
japanuudiin duu hugjmiig sonsood uzehgui yu daa.
2012-08-10
japanaas:
eduuu yag l shildeg shdee hahahah
2012-08-10
Япончууд дуулахдаа их л муу даа
2012-08-10
Etching:
Ymar doroi bodoltoi yumbe bodvol zaluu l bhdaa ene chini 2ulsiin soyliin hariltsaa zaaval mongonii toloo irj bga yum bish .tiim mongolsog yum bl dandaa Mongol kino mgl duu sonsdog bhdaa idej uuj bga chini hurtel gadaadiinh bizdee setgehui doroitoi hun be ?
2012-08-09
nidan:
ийм хамтлаг японд байдагм уу сонсоогуй юм байна
2012-08-09
nyam:
sda nar irlee geed yahiin. hariinhaniig shuthee bolimoor yum sda gj. heden hyamdhan ohidg n shaah gj l bgaa bz
2012-08-09
чёсми:
тэгвэр монголд юу бгаа гэж шүтэх юм
mongoloos hediig olno gej irdeg bainaa kkk
2012-08-09