МАН-ын гишүүд чуулганы хуралд орно

img

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл нар дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд  мэдээлэл  хийлээ.  Хэвлэлийн хурлын үеэр  мэдээлэхдээ “МАН  бага  хурлаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ард түмний эрх ашгийг хүндэтгэж,  эрх баригчдын амласан амлалтыг   биелүүлэхийг шаардах, шударга ёс,  нийгмийн сайн сайхны төлөө ажиллах болсноо илэрхийлсэн” гэл ээ. МАН-ын Удирдах зөвлөл ч  сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ  гэдгээ зарласан гэсэн юм.  Түүнчлэн тус намынхан  өчигдөр шийдвэр гаргаж өнөөдрөөс чууланы хуралдаанд  оролцох шийдвэр гаргаснаа дуулгалаа. Тус нам сөрөг хүчний хувьд АН  олонхоороо далайлгаж буй хууль бус байдлыг засч залруулах, бүх асуудлыг хуулийн хүрээнд явуулах шаардлага тавьж ирсэн. Монголын төр  мордохын хазгай байж болохгүй гэдгийг онцоллоо. Мөн тус намаас нэр дэвшсэн Өвөрхангайн хоёр нэр дэвшигчтэй холбоотой  хэргийн шүүх хурлын шийдвэр буруу гарсан гэв. Учир нь хариуцагч, өмгөөлөгчдийг шүүх хуралд оролцуулаагүй зэрэг шударга бус шийдвэр гарсныг эрс буруу гэсэн мэдээллийг өглөө. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

purev:
orj yah yum be. Buleg cch baihgui mordohiin hazgai bolson ta nar ter chigeeree yavbal taaarna
2012-08-09
zochin:
zasss neeh hudlaa ard tumniihee erh ashgiin tuluu huraldaa suuhaar bollooo gechihejee. ard tumen ta nariig shuumjleed demjihgui bolhoor ta nar shaldaa buuj iim shiidver gargalaa geed unenee helehguidee man iin hudal nuur tsarainuud.
2012-08-09
о:
Овоодоо
2012-08-09
ard tumneesee tusdaa amirdag garuud bas ch ugui tusgaar togtnoson nam gej baigaa
2012-08-09
Hahaha mordohiin hazgai gene uu? 2008 ond neeree bairaa shataalgaad ih tegshen ehelsendee lol
2012-08-09