Засвартай байгаа зам болон гүүрийн талаарх мэдээлэл

img

Зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой замын түгжрэл хэрээс хэтэрч иргэдийн дунд нэлээд бухимдал үүсээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа зам болон гүүрийн засварын талаарх мэдээллийг хүргэж байна. Сэлбийн хос гүүрний нэг /урд талын/ гүүрийг 9 сарын 07 хүртэл Сансарын туннелийн зүүн талын уулзварын зорчих хэсгийг 7-р сарын 20 - с 9-р сарын 1 хүртэл Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзвараас хойшхи 260 м хэсгийг 8-р сарын 13 –ны өглөөний 06 цаг хүртэл Үндсэн хуулийн гудамжны Тээврийн товчооноос Баруун 4 замын уулзвар хүртэлх 300 м хэсгийн зүүн урсгалыг 9-р сарын 15 хүртэл 22-ын товчооны баруун аймгууд руу салдаг уулзвараас гүүр хүртэлх 4,1 км авто замын хойд талын урсгалыг 8-р сарын 9 - өөс   8-р сарын 26 хүртэл хааж буталсан чулуун суурь болон хучилтын ажлыг хийхээр Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-5 шар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 10-ны 23:00 цагаас 2012 оны 8 дугаар сарын 13-ны 06.00 цагийн хооронд хааж дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөөд байна. Чингэлтэйн өргөн чөлөөнд Хайлаастын уулзвараас 7 буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг 8 сарын 04-ний 23:00 цагаас 8-р сарын 16-ны 06:00 цаг хүртэл хугацаанд тус тус хааж зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бУД:
энд, тэнд үгүй гарсан замын нүхээ бөглөөч ээ зам дээр энд тэндгүй нүх гарчихсан машины бүфер тулаад нүхнээс гарах гэж ёстой зовлонгоо идлэлж байнаа түгжирэл ч замаа алдаж залхааж гүйцлээ ч дээ зам засвар , замын нүх бөглөдөг улсууд минь ажлаа хийгээч дээ .Олон түмэн гуйж хүсэж байна шүү
2012-08-09