Ирэх сард нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн ажил дуусна

img

2010 оны 8-р сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг барьж байгуулах ажил өнгөрсөн онд эхэлсэн юм. Тус барилгын гүйцэтгэгч компаниар "Цаст импекс" ХХК ажиллаж байгаа бөгөөд зургаан  тэрбум 283 сая төгрөг төсөвлөгдсөнөөс дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт нь хийгджээ.Барилгын ажил төлөвлөсөн хугацаагаар бол өнгөрөгч зургадугаар сарын 5-нд дуусах байсан боловч тодорхой шалтгаанаар  хугацаандаа хүлээлгэж өгч амжаагүй юм. Ирэх есдүгээр сарын 15-нд засварын ажил  дуусч хэвийн ажиллаж эхлэх нь ээ. Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ