
Тайландын дарангуйллын эсрэг ардчиллын нэгдсэн фронтын дэмжигчдийг “Улаан цамц” хөдөлгөөн гэдэг билээ. Уг хөдөлгөөний гишүүд болох 25 удирдагч өнөөдөр Бангкок дахь шүүх хурлын танхимын гадаа цуглажээ. Тэд батлан даалтын нөхцлөө зөрчсөний улмаас шорон руу шилжих эсэхээ мэдэхээр ийнхүү ирсэн байна.
2010 онд “Улаан цамц” хөдөлгөөн болон засгийн газрын хооронд улс төрийн хагарал гарч, бослого дэгдсэнээс үүдэн эдгээр 25 хүнийг терроризмийн хэргээр буруутгасан юм. Гэхдээ сүүлийн үед гарсан зарим мэдэгдлээр тэдгээрийн зарим нь батлан даалтын нөхцлөө зөрчсөн гэжээ.
Дэмжигчдийг шүүх танхимд нэвтрэх болон чанга яригч ашиглахыг шүүхээс хорьсон байна.
Эрх баригчид шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаа бөгөөд ямар нэг шийдвэрийн улмаас уг хөдөлгөөний дэмжигчид бослого гаргах вий гэдгээс эмээж байгаа юм.
2010 онд гарсан гудамжны бослого нь Тайландад урьд болж байгаагүй аймшигтай улс төрийн хүчирхийлэл байсан юм.
Жагсагчдын хороог зогсоохоор цэргүүдийг илгээж, хотын худалдааны төв хэсэгт хэдэн долоо хоног бужигнасан байна. Жагсаалын үеэр дор хаяж 90 хүн нас барж, 2000 хүн шархадсан байна.
Уг хөдөлгөөнөөс хойш дахин шинэ Засгийн газар байгуулагдсан юм.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ