
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг яамдын тоог нэмэх тухай Ё.Отгонбаяр гишүүний асуултад Соёл урлаг, спортын яам байгуулах асуудлыг дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлээд орон тоог нэмэхгүй гэдгийг дахин дуулгалаа. Хариуцлагыг чангатгана, хэн нэгэн хүнийг халах тухай яриа алга гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Батлах хамгаалах сайд Ж.Энхбаяр хэлэхдээ ”Ерөнхий сайдыг дэмжинэ. Гэхдээ маш олон зүйлийг шаардаж ажиллана” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ Мэргэжлийн хяналтын шат шатны дарамтыг арилгана" гэв. 500 сая доллартай баян Засгийн газрыг хүлээлгэн өгч байна гэсэн юм ярилаа. Энэ бол 800 тэрбум орчим төгрөгийн зээл шүү. Хуучин Засгийн газраас өдөрт 120 сая төгрөгийн алдагдалтай хүлээж авч байгаа гэв.
Үүний дараа Ц.Нямдорж “Төрийн албаны зөвлөлийн хуулийг, Хөгжлийн банкны асуудлыг бол С.Баярцогтойгоо ярина уу. Н.Алтанхуягт баяр хүргэмээр, нөгөө талаасаа эмгэнэл илэрхийлмээр байна. М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж байсан элсний 13-тай нийлж, Засгийн газрыг байгуулсан нь эмгэнэл илэрхийлмээр байна гэв. Тэгээд засаг тань хэр тогтвортой байх вэ, амлалтын 1.5 сая төгрөгийг өгч дуусгах уу” гэсэн асуултад засаг тогтвортой байх асуудал Н.Алтанхуягийн асуудал биш, намын ч асуудал биш, бүх монголчуудын асуудал гэсэн юм.
Ингээд асуулт хариулт дууссаны дараа хэд хэдэн гишүүн үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаад баяр хүргээд нэг зангаараа байгаарай. Цөөнхийн бэрхшээлийг ойлгож ажиллаарай гээд амжилт хүслээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Баярцогт хэлэхдээ “МАН-ын залуу гишүүд Ц.Нямдорж шиг хоцрогдсон хүний үгийг битгий сонс. Хуулиа уншдаггүй юм байна. Ном сонин, хуулиа сайн унш. Ц.Нямдорж гишүүн МАН-ын бүлгийг мухардалд оруулж байгаа нь буруу” гэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Засгийн газар ард иргэдтэй зөвшилцөхгүй бол фашизмын эхлэл болно шүү. Бие даагчдын зөвлөлөөс Н.Алтанхуягийг дэмжиж байна. Оюутолгойтой холбоотой зэрэг хэд хэдэн асуудлыг онцгой анхаарч хамтарч ажиллана гээд амжилт хүслээ. Гишүүдийн үг хэлэх ажиллагаа үргэлжилж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ