Харайлтын үеэр тулгуур нь хугарчээ

img

Өнөөдөр Лондоны олимпийн тулгууртай харайлтын финалийн тэмцээний үеэр Кубын тамирчин Лазаро Боргесын тулгуур гурван хэсэг болон хугарчээ. Хуванцар тулгуурын хэсгүүд талаар нэг цацагдаж, тамирчин өөрөө харайлтын талбайгаас хэтрэн гарчээ. Тэрээр 5,35 метрийн эхний оролдлогоо хийж байсан юм. Гэхдээ үүнээс болж ямар нэг гэмтэл хохирол Боргес болон тэмцээний зохион байгуулагчдад учраагүй байна. Тэрээр тайвнаар гараа арчаад, тулгуурынхаа бутарсан хэсгүүдийг түүсэн юм. Боргес нь өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин. Түүний 5,35 метрийн хоёр дахь оролдлого бүтэлгүйтсэн ч сүүлийн харайлт дээрээ давж чадсан байна. Гэхдээ 5,60 метрийн гурван харайлт гурвуулаа бүтэлгүйтэж, финальд үлдэх эрхээ алджээ. Ц.Мишээл        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ