Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Н.Батааг томилов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хотын тулгамдсан болон цаг үеийн ажлуудыг шуурхайлах ажлаа томилгоонууд хийснээр эхэлж байна.Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Нямаагийн Батааг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ёндон-Ойдовын Гэрэлчулууныг тус тус томиллоо.Нийслэлийн АН-ын тэргүүн дэд дарга Н.Батаа ажилд томилогдохын өмнө шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Шим” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ХХААХҮЯ-ы Стратеги, төлөвлөлтийн нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ. Харин Ё.Гэрэлчулуун Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаад уг албанд томилогдож байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, монгол төрийг түшилцэж явсан билээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ