Д.Тэрбишдагва Шадар сайд болох гэж зүтгэж байна гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гишүүд санал хэлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ц.Нямдоржийг шоронжсон хууль баталсан. Улс төрийн зөнөглөлд орсон хүн гээд шударга царайлдаг Ц.Нямдоржийн үгийг одоо хэн ч тоохгүй гэх үг чулуудсан юм.
Хариуд нь Ц.Нямдорж гишүүн “Д.Тэрбишдагва Шадар сайд болох гээд зүтгэж байгаа. Намайг Н.Энхбаярыг шоронд хийсэн гэж байна, та нар өөрсдөө хийлгэсэн. Эзнээсээ урваж байгаа энэ урвалт чинь Монгол төрийг сульдуулж байгаа. Та нар Монголын төрийг гутаан доромжилж байгаа, дандаа ийм урвагчид байсан. Чи удахгүй Н.Алтанхуягийн бөөр лүү хутга зоочихоод урваад явах болно “гэсэн ширүүхэн үгийг дайлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ