Хоёр нядхан маань өвдөг шороодлоо
ондон-2012 олимпийн наадамд бүтэн багаар оролцож буй Монголын эмэгтэй чөлөөт бөхийн хоёр тамирчин өнөөдөр "ExCel" спортын ордонд хүч үзэж байна.
55 кг-ийн жинд ОУХМ С.Бямбацэрэн эхний учраа Шведийн Софья Матссонд хоёр үед 0:5, 0:2 оноогоор хожигдлоо. Дэлхийн аварга бөхтэй хүч үзсэн энэ барилдаанд өмнийн говийн охин өөрийн барилдаанаа гаргаж чадсангүй. Швед бүсгүй дараагийн барилдаандаа ОХУ-ын залуу бөх Валерия Жолобовад дийлдэн манай бөхийн тэмцээнийг өндөрлүүлсэн.
72 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа Канадын эвгүй учраа Л.Каллахэнийг хоёр үед гарын үзүүрээр ялсан хэрнээ хоёрдахь учраадаа бүдэрлээ. Испанийн Майдер Ундаг урьд нь 2009 онд ялж ДАШТ-ий медаль зүүх замаа засч байсан боловч энэ удаа гурван үед барсангүй ээ. Эхний үеийн төгсгөлд анхаарал сарнин оноогоо 1:1 тэнцүүлэн хожигдсон бол хоёрдугаар үед хөлд дутуу ороход нь дагуулж шахан 2:1-ээр ялав. Шийдвэрлэх 3-р үеийн барилдаан дуусахаас арваадхан секундын өмнө түлхүүлж гаран оноо алдсанаар ялагдлаа. Майдер одоо Болгарын алдарт аварга Станка Златевад ялагдах нь бүрэн магадлалтай тул Бурмаа бас үзэгчдийн суудалд шилжих бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ