С.Ёшида гуравдахь алтаа зүүж, Оросын бөх анх удаа түрүүлэв
Лондоны олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг, 72 кг-ийн аваргын төлөө гарцаагүй үлдэх ёстой дөрвөн бөх үлдээд байлаа.
55 кг-д олимпийн хошой, дэлхийн есөн удаагийн аварга Японы Саори Ёшида олимп дэлхийн мөнгө, хүрэл медальт Канадын Тоня Вербикийг хожсоноор дэлхийн бөхийн түүхэнд бас нэгэн супер аварга мэндэллээ. Тэрээр ийнхүү алдарт Александр Медведь, Александр Карелин, Бувайсар Сайтиев, Каори Ичо нартай ижилсэн олимпийн гуравдахь алтаа зүүлээ. 72 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга Болгарын Станка Златеваг дэлхийн залуучуудын гурван удаагийн аварга Оросын Наталья Воробьева цэьэр ялан түрүүлж бас нэгэн мундаг бөхийн замнал шинэ хуудсаар баяжив. Тэрээр 2011 оны Монголиа Оупен олон улсын тэмцээнд ирж түрүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ