Усэйн Болт олимпийн алтаа 5 болголоо

img

Өнгөрсөн шөнө Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд спортын түүхийн бас нэгэн шинэ хуудас нээгдлээ. Ямайкын гүйгчид алдарт Усэйн Болт тэргүүтнүүд энэхүү уралдааны алт, мөнгө, хүрэл медалийг нэгэн зэрэг хүртсэн гайхалтай амжилт гаргасан юм. Усэйн Болтын хувьд Бээжингийн олимпоос 100 метр, 200 метрт алтан медаль авсан амжилтаа дахин бататгаж Лондоны олимпоос ийнхүү  хоёр дахь алтан медалиа хүртэж байна. Одоо тэрбээр олимпийн 5 алт, дэлхийн аваргын 5 алттай болж медалиа ихэрлүүллээ. Ямайкын баг тамирчид одоогоор 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медалийн амжилттайгаар 17-р байранд бичигдэж байна. Н.Өрнө          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ