
Төв болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, баруун зүгийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ