
Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-5 шар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнөөдрөөс энэ сарын 13-ны өдрийг хүртэл гурав хоногийн хугацаатай хаахаар болжээ. Замын шинэчлэлтээс гадна дулааны шугамын засварын ажил хийгдэх юм. Мөн өнөөдөр 22-ын товчооны баруун аймгууд руу салдаг уулзвараас гүүр хүртэлх 4,1 км авто замын хойд талын урсгалыг энэ сарын 26 хүртэл хааж буталсан чулуун суурь болон хучилтын ажлыг тус тус хийхээр болжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ