
Өнөөдрийн байдлаар Зуны олимпийн XXX наадам өндөрлөхөд гурван хоног үлдээд байгаа энэ цаг мөчид АНУ-ын баг тамирчид медалийн тоо болон чанараар Хятадын тамирчдыг ардаа орхин тэргүүлж эхэллээ.
Нийт 90 медаль буюу 39 алт, 25 мөнгө, 26 хүрлээр АНУ тэргүүлж байгаа бол хятадууд 37 алт, 24 мөнгө, 19 хүрлээр хоёрдугаарт, Их Британийн тамирчид түүхэндээ байгаагүй амжилтаа гаргаж 25 алт, 13 мөнгө, 14 хүрлээр гуравдугаар байрт бичигдэж байна.
Манай улсын хувьд 1 мөнгө, 2 хүрэлтэй 50-р байранд бичигдэж байна.
Өнөө шөнө манай ширэн бээлийтнүүд болох Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар медалийн өнгөө хувиргах тоглолтоо амжилттай хийж чадвал манай улсын байр урагшлах боломжтой болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ