Кембрижийн хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулахаар болжээ

img

Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэхээр болсон билээ. Энэ ажил хоёр дахь жилдээ үргэлжлэх гэж байна. Тиймээс Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын "Шинэ эрин", "Шинэ эхлэл", "Монгол тэмүүлэл" сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулаар болжээ.Уг шалгаруулалтад 2012-2013 оны хичээлийн жилд VII, IX ангид суралцах сурагчид хамрагдах боломжтой юм. Гэхдээ VII ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх.IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх хэрэгтэй юм. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлнэ. 1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт 2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./ 3. Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно./ 4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт Бүртгэл энэ сарын 9-нөөс 24-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвийн байранд болно. VII ангийн сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалт авах юм. Харин шалгалтыг энэ сарын 26-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monhoo:
Odoo 2015 oni shalgaltiin huvaariig heleech hezeenees bvrtgej bgan bol
2015-04-07
baylag:
enehuu kembrijin surguulid 7r angiin shalgaltand onoogooroo ehnii 100n bairand orson huuhduudiig oruulj ogch tus boloochee
2012-08-28
Oyunsuvd:
БСШУЯ-наас Монголын боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх нэрээр, ул суурьтай судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, үндэсний зөвшилцөлд суурилалгүйгээр төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай (Кембрижийн) ЕБС байгуулах өртөг өндөртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, үүнийгээ эрх зүйн баталгаатай болгохын тулд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлж байна. БСШУЯ-ны энэ санал, хөтөлбөр дэмжигдвээс Монголын боловсролын салбар хүчтэй цохилтонд дахин орж, цөөн тооны улсын болон хувийн хэвшлийн хангамж сайтай сургуулиар нийгмийн элит хэсгийн хүүхдүүд илүү чанартай боловсрол эзэмшиж, нийгмийн дийлэнх хэсгийн хүүхдүүд санхүүжилтын хурц дутагдалтай улсын сургуулиудад суралцсан хэвээр, чанартай боловсрол эзэмших, тэгш хөгжих, элит хэсгийн хүүхдүүдтэй тэгш өрсөлдөх боломжгүй нөхцөлд түгжигдэх болно. Ерөнхий боловсролын бүтцийг ийнхүү чанар, санхүүжилт, статусын асар ялгаатай хоёр давхаргатай болгох нь Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциуд, Боловсролын тухай хууль зэрэг заасан үл ялгаварлан гадуурхах, тэгш эрхийг хангах суурь зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж, улмаар нийгмийн тэгш бус байдлыг улам бүр гүнзгийрүүлж, нийгмийн шударга ёс, эв эеийг хөсөрдүүлэн, Монголын ардчиллын чанар, нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилд асар их сөрөг нөлөө авчирна. Түүнчлэн, хүүхдүүдийн дийлэнх нь суралцаж буй улсын сургуулиудын санхүүжилт, чанарыг эрс сайжруулах яаралтай хэрэгцээ тулгамдсан хэвээр, мөн нийгмийн хөрөнгөтэй хэсэг нь хувийн сургууль байгуулж үйлчлүүлэх боломж нээлттэй байсаар байтал, УБС-иудын санхүүгийн архаг дутагдлыг даамжруулан байж, цөөн тооны элит хэсгийн хүүхдүүд үйлчлэх асар өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг улсын төсвөөс, нийт татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх санал дэвшүүлж буй нь ардчилсан төрийн нийт иргэдийн эрх ашигт тэгш үйлчлэх зарчмыг улаан цайм зөрчиж байна. Хэдийгээр улсын төсвөөс ихээхэн зардал гаргах боловч, энэ үнэтэй үйлчилгээний нилээд зардлыг цаашид эцэг, эхийн нуруунд шилжүүлэн үүрүүлэх санал ч хуулийн төсөлд тусгагдсан байсан. Энэ нь нийтийн (public) буй улсын, бүх нийтийн бөгөөд үнэ төлбөргүй байх учиртай ерөнхий боловсролын тогтолцоонд далд хувьчлал явуулах санаархал мөн. Олон улсын судлаачдын дүгнэснээр “олон улсын хэмжээнд хийгдэж буй бодлогыг дамжуулах үйл явцыг хувийн сектороор (бизнесийн байгууллага, компаниудаар) дамжуулан хийх явдал элбэг болсон” ба энэ үйл явц ихэнхдээ “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд мэдэгдэлгүйгээр, тэдний санаа бодол тусгагдахгүйгээр” хийгдэж байна. Энэ нь “нийтийн (public) боловсрол олгох үйл явцад хувийн секторыг ашиг олох зорилгоор оролцуулан... бодлогын түвшинд хувьчлал гэдэг нэр томъёог сонголт, сайжруулалт, чанар, үр ашиг, үр өгөөж зэрэг нэр томъёогоор оруулан... хувьчлалыг нэвтрүүлэх суурийг тавьж өгдөг” байна. (Education International8 Hidden Privatization in Public Education 2008). Цаашилбал, боловсролын салбарт хийх өөрчлөлт шинэчлэлтийг гадны улсаас шууд хуулбарлах замаар хэрэгжүүлэх нь үндэсний хэл, сэтгэлгээ, соёлын дархлааг сулруулж, улмаар Монголын ард түмний үндэснийхээ эрх ашгийг бие даан тодорхойлж, хамгаалан ахиулах чадамжийг доройтуулах эрсдэлтэй. Боловсролын нэрт судлаач Гита Штейнер-Хамсигийн цохон тэмдэглэсэнчилэн, бид “дотоодынхоо нөөц бололцоонд түшиглэн өөрийн орны соёл, монголчуудын, монгол хүүхдийн онцлог, амьдралын нөхцөл байдал зэрэг бүх асуудалтай нарийн уялдуулах учиртай. Агуулга, хөтөлбөрийг зээлж болохгүй”. Монгол улсын иргэн бүрийн амин эрх ашигтай шууд холбоотой ерөнхий боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулах бодлогын шинэчлэлтийн үйл явцад хүн бүр оролцож, дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна.
2012-08-11
иргэн:
За мэдэхгүй. Манай хүүхэд шалгалтаа өгөөд л орсон,би л лав хүн амьтантай ярьж юм хум өгөөгүй юм даг, Өгье гэсэн ч танил байхгүй. Ер нь гайгүй шударга авдаг юм уу даа л гэж бодсон. Харин аз нь таардаг юм уу, авилгадсан юм уу, ганц нэг яаж орсон юм гэмээр хүүхэд байна гэж манай охин ярьж байсан шүү. Гэхдээ л ер нь голтой байх аа.
2012-08-10
багш:
энэ тэнэг хөтөлбөрөө болиочээ шинэ сайд хурдан гарч энэ завхарлийг болтцлаад Монголын гэсэн хөтөлбөрөө эхлээд гаргаачээ одоо аличгүй болоод балараад байнаа хийсэн хүн ньч ойлгоргүй тэнэг юмыг багш нар заах гэж ёостой хүүхдээр тоглох байлгүй
2012-08-10
Шалгалт нь шударга болдог юм.
2012-08-10
SSS:
TANAI KEMBRIJIIN SURGALTTAI TER SURGUULI GEGJID DANDAA BOLOVSROLIIN YAMAND TANILTAI HUMUUSIIN HUUHDUUD ORDOG GEJ BAISAN.INGEJ ZAR TAVIHIIN UCHIR BAIGAA YUM UU HANSH 2 SAYAAS HOL DAVSAN GEJ BNA LEE...DEERHI SURGUULIIN ZAHIRLUUD N 1 HUUHDIIG ORUULAH ERHTEI J GEH SHIG...JINHENE SHUDARG SHALGARUULALT YAVAGDDAG GEDEGT ITGEHGUI L BAINA DAA..ARD TUMNII HUUHDIIG ALAGJILJ AVDAG IIM SURGALT HER OGOOJTOI GEDEGT ITGEL SUL BNA DAA.
2012-08-10