
Америк эр найз бүсгүйдээ шинэ iPhone 4S авч өгөхдөө Find My Friends үйлчилгээг нууцаар хийлгэчихэж. Найз бүсгүй нь хэсэг хугацаа өнгөрсний дараа найзуудтайгаа уулзахаар явах хэрэгтэйгээ мэдэгдээд гарсан ч хэлсэн зүгээсээ тэс өөр зүг рүү явж буйг дээрх үйлчилгээний дагуу залуу мэджээ. Ингээд найз бүсгүйгээ хаашаа явсныг тодотгож мэдсний үндсэн дээр өөрийг нь удаа дараалн өөр эртэй хуурч байсныг олж мэдсэн гэнэ. Энэхүү мэдээлэл түгсний дараа шинэ iPhone 4S-ийн Find My Friends үйлчилгээнд хамрагдагсдын тоо эрч ихэсчээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ