Эмэгтэй чөлөөт бөхийн 55, 72 кг-ийн жингийн барилдааны дүн

img

Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 55, 72 кг-ийн жингийн барилдаан болж тэмцээн дууслаа. 72 кг-ийн жинд барилдсан, олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт канадын бөх Лич Мариам Лораине Каллаханыг ялсан ч гуравдугаар тойрогт испанийн бөх ДАШТ-ний хүрэл медальт Майдера Ундатай барилдахдаа нэгдүгээр үед нэг оноогоор хожиж яваад барилдаан дуусахад хэдхэн секунд дутуу байхад оноогоо хамгаалж чадахгүй хожигдсон. Ийнхүү өндөр ур чадвартай, туршлагатай бөх мөртөө туйлын хариуцлагагүй барилдаж медальд хүрэх бүрэн боломжоо алдсан. Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн Англи улсын Лондон хот, наймдугаар сарын 8-10 48 кг 1. Хитоми Обара Сакамото /Япон, дэлхийн 8 удаагийн аварга/ 2. Мария Стадник /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн 3 удаагийн аварга/ 3. Кароль Хьюн /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/ 3. Кларисса Чун, /АНУ, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга/ 9. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол, ДАШТ-ний мөнгөн медальт/ Энэ жинд 19 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт колумбын бөх Каролина Кастилло Хидальготой таарч 1:1, 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт польшийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Ивона Нина Матковскатай барилдаж 1:0, 1:2, 0:3 оноогоор ялагджээ. 55 кг 1. Саори Йошида /Япон, олимпийн хошой, дэлхийн 9 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/ 2. Тоня Лунн Вербеек /Канад, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/ 3. Юлия Раткевич /Азербайжан, дэлхийн болон европийн аварга/ 3. Жаклина Рентериа Кастилло /Колумб, олимпийн хүрэл медальт/ Энэ жинд 19 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн шведийн бөх, дэлхийн аварга Софья Маттсонтой барилдаж 0:5, 0:2 онооны харьцаагаар ялагджээ. 63 кг 1. Каори Ичо /Япон, олимпийн хошой, дэлхийн 7 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/ 2. Риуксю Жанг /БНХАУ, ДАШТ-ний хүрэл медальт/ 3. Соронзонболдын Батцэцэг /Монгол, дэлхийн аварга/ 3. Любовь Волосова, /ОХУ, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт, европийн хошой аварга/ Энэ жинд 20 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту-Нгонга Тараагоуг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт латвийн бөх, европийн аварга Анастасия Григорьеваг 5:0, 5:4 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Каори Ичод 0:1, 0:4 оноогоор өвдөг шороодож дараа нь канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мартина Дюгреньетэй барилдаж 2:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртэв. 72 кг 1. Наталья Воробьёва /ОХУ, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга/ 2. Станка Златёва Христова /Болгар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга/ 3. Гюзель Манюрова /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга/ 3. Майдера Унда Гансолес де Аудикана /Испани, ДАШТ-ний хүрэл медальт/ Энэ жинд 18 бөх өрсөлджээ. Энэ жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин О.Бурмаа канадын бөх Лич Мариам Лораине Каллахантай таарч 1:0, 5:0 онооны харьцаагаар дийлж гуравдугаар тойрогт испанийн бөх ДАШТ-ний хүрэл медальт Майдера Унда Гансолес де Аудиканатай бариlдаж 1:1, 2:0, 0:1 онооны харьцаагаар ялагджээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ZA HUURHII HEREG ALGAA tUMURUU CHI ODOO ZODOG TAILAHAAR N DARJ HEVTEECHEE
2012-08-20
Munkh - Erdene:
Manai emegtei chuluutiinkhen basch muugui barildlaa. tedend gadnii bukhchuudees byraar dutakh yum alga, tentsuu bur zarimaas ni khol iluu bailaa. gants neg dutagdal baigaa ni denduu tiim neg gulgur chanar baina. ymarch tamirchin khund baikh omogshil setgel khudlul tiim daichin chanar alga! Yr ni barildana gedeg ikh ukhaan zarj khunii khudulguuniig khuurch zali gargan mekh khiikh shuudee!! zali gedeg maani ukhaan l gesen ug. burmaad bol bur yu ch alga, neg tom dankhar tolgoil bna. saikhan bolomjiig alsan. dasgaljuulagchid ene tal ikh ankhaarakh kheregtei bna shuu!!
2012-08-10
emegtei bukh gej yum yu bxaw de. Judo bol yag nariinda bukh bish. ene khuukhnuud uur yum sonirkhoj yadaj suganii usee khusaj sur ZA BURMAAA.
2012-08-10
zochin:
Манайхан бярнаас өөр юм алга, идэвхи дайчин чанар алга, мэх бол огт байхгүй байгаа нь харагдаж байна хөл авах оролдлого нэг нь ч хийсэнгүй, тэгээд толгой хөлдүү байна цаг дуусах гэж байхад тэнэг тэнэг алдаа гаргаад байх юм дасгалжуулагч нар нь хэлдэггүй юм байх даа Цагаан будааны Япон хүүхнээс долоон дор сүлд хийморгүй харагдаж байлаа, ялангуяа Бурмаа бол толгой ажилласангүй дээ бяр бол байсан
2012-08-10
Denduu archaagui:
Burmaagiin barildaaniig harlaa. Yu oruulaad irsen ym ve. Denduu uragshgui archaagui iim ymnuud yah gej olimpod yavuuldag yum ve. Yamar shivshig ve. End temtsel zutgel gej yu ch alga. Arai heterhii iim tongoison archaagui ymnuudiig japan, hyatadiin tamirchdiin bukh huchee daichildag baidliig surgamaar yum. Denduu archaagui shivshigiin smitan bna
2012-08-10