Дэлхийн шилдэг дижейгээр Дэвид Гетта тодорлоо

img

DJ Mag сэтгүүлээс уламжлал ёсоор дэлхийн шилдэг дижейг тодруулахад франц залуу Дэвид Гетта жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр сүүлийн дөрвөн жилийн турш шилдэг дижейгээр шалгарсан голланд залуу Армин ван Бюренийг “аман хүзүү” рүү ухрааж дөнгөсөн байна. Харин гуравдугаар байрыг мөн л Голландын хөгжим мэдрэгч Тиесто эзэлжээ. DJ Mag сэтгүүл дэлхийн 200 улсын цахилгаан хөгжим сонирхогчдын санал асуугаар шилдгүүдийг тодруулсан байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ